garchig

10/10/13

“МАТЕМАТИК ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

“МАТЕМАТИК ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

·         Мэргэжлийн индекс  D 141500        Хичээлийн код          mata 331
·         Кредит                        8                      Хамрах хүрээ                        Математикийн багш мэрэгжлийн 3 ангийн оюутнууд V. VI улирал, 4 ангийн оюутнууд VII улирал
·         Судлах цаг                Нийт-288 цаг Танхимд-192; лекц-96 сем-96 Бие даалт-96
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
§  Сургалтын өмнөх:     Сургуулийн математик 1, 2  Математик анализийн үндэс 1, 2,    Огторгуйн геометр, Ердийн дифференциал тэгшитгэл, Элементар геометр
§  Сургалтын дараах:   Дадлага ажил
o   Хэвтээ тэнхлэгээр  Элеминтар математик, Огторгуйн геометр, Сургуулийн математик 3
·         Хичээлийн зорилго   Оюутанд математикийн дидактикийн онолын үндэс, багшлах арга зүй, эзэмшисэн мэдлэг, чадвараа бүх шатны сургуулийн оюутан сурагчдад зааж сургах, суралцагсдын суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, өндөр ур чадвартай багш болох үндсэн чадварыг эзэмшүүлэхэд оршино.
·         Агуулгын хүрээ         Математик дидактикийн онолын үндэс, хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийг төлөвлөн зохион байгуулж явуулах, суралцагсдыг үнэлж дүгнэх арга зүйд суралцах мэлэгийн хүрээнд математикийн багш мэрэгжлийн 3 ба 4-р ангийн оюутнууд
·         Оюутны эзэмших мэдлэг
o   Математик дидактикийн онолын үндэс, үндсэн зарчмууд
o   Математик боловсролын хөгжлийн чиг хандлага
o   Математикийн суурь ба бүрэн дунд боловсролын стандартын онцлог бүтэц агуулга
o   Тэмдэглэгээ, бүдүүвч, тулгуур дохио, кодын тайлал
o   Сургалтын хөтөлбөрийн ангилал, бүтэц
o   Сургалтын идвэхтэй аргууд тэдгээрийн онцлог, давуу талууд
o   Үнэлгээний зарчим арга хэлбэр
o              
·         Оюутны эзэмших чадвар
o   Математик үг хэллэг хэрэглэн тайлбарлан таниулах
o   Дидактик нэгжийг тогтоолцооны шинжилгээний зарчимаар томсгох
o   Стандартын нэр томьёоны агуулгыг ойлгох, хэрэглэх
o   Бүлэг сэдвийн, нэгж хичээлийн, ээлжит хичээлийг төлөвлөх, боловсруулах
o   Хөтөлбөрт дүн шинжилгээ хийх сайжируулах чадвар
o   Бэлтэгсэн хичээлээ зохион байгуулж заах чадвар
o   Хэрэглэгдэхүүн боловсруулах, ашиглах
o   Нэгж болон бүлэг сэдвийн үнэлгээний шалгуур боловсруулах
Зорилгоо илрүүлж чадахуйц танин мэдэхүйн түвшин, цогц чадамжийн түвшинд тохирсон даалгавар боловсруулах

No comments: