garchig

10/10/13

СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ ( “ГЕОМЕТРИЙН БОДЛОГО БОДОХ АРГА ЗҮЙ”хичээл)

СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ
( ГЕОМЕТРИЙН БОДЛОГО БОДОХ АРГА ЗҮЙ”хичээл)

·         Мэргэжлийн индекс  D 141500        Хичээлийн код           mata 436
·         Кредит                        2                      Хамрах хүрээ                        Математик мэдээлэл зүйн багш мэрэгжлийн 4 ангийн оюутнууд VII улирал
·         Судлах цаг                Нийт-96 цаг Танхимд-48; лекц-16 сем-32 Бие даалт-48
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
§  Сургалтын өмнөх:     Элементар геометр, элементар математик, сургуулийн математик
§  Сургалтын дараах:   Дадлага ажил
o   Хэвтээ тэнхлэгээр               Огторгуйн геометр, магадлал статистик
·         Хичээлийн зорилго   Хавтгайн болон огторгуйн геометрийн бодлгуудыг бодох аргуудыг судлаж ангилах хэрэглэж сурах заах арга зүйгээ боловсруулах чадварт суралцах
·         Агуулгын хүрээ         Хавтгайн болон огторгуйн геометрийн үндсэн дүрсүүд тэдгээртэй холбогдох ухагдахуун чанар тодорхойлолтуудыг ашиглан геометрын бодлого бодох хүрээнд судална

·         Оюутны эзэмших мэдлэг   
o   Хавтгайн үндсэн дүрсүүд холбогдох теорем тодорхойлолт чанарууд
o   Гурвалжин түүний ангилал элементүүдийн тодорхойлолт холбогдох теором чанар томъёонууд
o   Гүдгэр дөрвөн өнцөгт(тэгш өнцөгт, параллелограмм, ромбо, квадрат трапец) холбогдох теорем тодорхойлолт чанарууд
o   Тойрогт багтсан ба тойргийг багтаасан дөрвөн өнцөгт
o   Тойрог, багтсан ба багтаасан тойрог холбогдох теорем, тодорхойлолт, чанарууд
o   Огторгуй дахь параллель, перпендикуляр чанрууд
o   Параллелопипед, призм, пирамид, конус, цилиндрийн тодорхойлолт элементүүд холбогдох томъёонууд
·         Оюутны эзэмших чадвар   
o   Гурвалжиныг гурван талаар нь байгуулах бодох
o   Гурвалжиныг өнцөг ба талаар нь байгуулах бодох
o   Гурвалжныг өгөгдсөн элементүүдийг ашиглан бодох
o   Тригонометр харицаанууд, тэнцэтгэлийг ашиглан гурвалжиныг бодох
o   Тойрогт багтсан ба тойрог багтаасан гурвалжны бодлгуудыг бодох
o   Параллелограммийн чанруудыг ашиглан түүний төрлийн дүрсүүдийг бодох
o   Адил хажуут трапец, тэгш өнцөгт трапец, трапецийн онцлог шинжүүд чанаруудыг ашиглан бодлого бодох
o   Огторгуй дахь параллель перпендикуляр чанруудыг ашиглан байгуулалт хийх
o   Огторгуйн биетүүдэд огтлол хийх

o   Призм пирамид конус цилиндрийн элементүүд хажуу гадаргуун талбай бүтэн гадаргуун талбай эзэлхүүнийг өгөгдлийн тусламжтайгаар олох

No comments: