garchig

2/9/14

“СУРГУУЛИЙН МАТЕМАТИК- 2” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

“СУРГУУЛИЙН МАТЕМАТИК- 2” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

·         Мэргэжлийн индекс  D 141500           Хичээлийн код    TEMG 232         
·         Кредит     2                                           Хамрах хүрээ                      Математик Мэдээлэл зүйн багш мэргэжлийн 2 ангийн оюутнууд IV улирал
·         Судлах цаг                Нийт-96 цаг Танхимд-64; лекц-0 сем-64 Бие даалт-32
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
§  Сургалтын өмнөх:     Сургуулийн математик 1, 2, Дээд алгебр, Математик анализийн үндэс 1
§  Сургалтын дараах:   Дадлага ажил, математик анализийн үндэс 2, магадлалын онол, математик статистик
o   Хэвтээ тэнхлэгээр  Математик дидактик,  Ердийн дифференциал тэгшитгэл, Аналитик геометр
·         Хичээлийн зорилго:  Математик боловсролын баклаврын ангийн сургалтын төлөвлөгөөний дагуу судлан эзэмшсэн онолын мэдлэг чадваруудыг дунд сургуулийн курсийн хүрээнд буулган нарийвчлан болон гүнзгийрүүлэн судлах
·         Агуулгын хүрээ:        Математикийн агуулгыг эх хэлээрээ тайлбарлах, дүрслэх чадамжийг хөгжүүлэх, дунд сургуулийн математикийн курсын агуулгыг мэргэжлийн математикчийн үүднээс тайлбарлах, бүрэн эзэмших, дунд сургуулийн гүнзгий сонгоны чиглэлийн агуулгыг анхан шатны хэмжээнд судлах 
·         Оюутны эзэмших мэдлэг
o   Алгебрийн илэрхийлэл адилтгал хувиргалт
o   Тоон олонлог, бодит тоон олонлог дээр тодорхойлогдсон функц
o   Функц
o   Рациональ тэгшитгэл,  тэнцэтгэл биш
o   Илтгэгч, логарифм тэгшитгэл
o   Илтгэгч ба логарифм тэнцэтгэл биш
o   Иррациональ тэгшитгэл, тэнцэтгэл биш
o   Иррациональ тэнцэтгэл биш
o   Тригонометр функц
o   Тригонометр тэгшитгэл
o   Тригонометр тэнцэтгэл биш
o   Модуль агуулсан тэгшитгэл
o   Модультай тэнцэтгэл биш
o   Параметртэй тэгшитгэл, тэнцэтгэл биш
·         Оюутны эзэмших чадвар
o   Олон ба нэг гишүүнтүүдийн хооронд үйлдэл тодорхойлох хураангуй үржүүлэхийн томьёонууд тэдгээрийн гаргалгааг гүйцэтгэж сурах
o   Алгебрийн илэрхийлэлийн адилтгал хувиргалтаар илэрхийлэлийг ижил чанартай илэрхийлэлд шилжүүлэх чадвар дадал эзэмших
o   Шугман,  квадрат ба элементар функц, түүний график, чанаруудыг ашиглан функцийг судлах
o   Функцийн тодорхойлогдох муж, утгын муж, функц урвуу функцтэй болох, түүний шинж чанар
o   Рациональ, иррациональ, илтгэгч, логарифм, тригонометр тэгшитгэл, тэнцэтгэл биш, тэгшитгэл тэнцэтгэл бишийн системүүд түүнийг бодох аргууд, хувиргалтуудыг эзэмших
Модуль болон параметр  агуулсан  тэгшитгэл тэнцэтгэл бишийг бодох аргуудыг эзэмших

No comments: