garchig

2/9/14

“МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

“МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ДИДАКТИК” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

·         Мэргэжлийн индекс  D 141500           Хичээлийн код        prog 332
·         Кредит     3                                           Хамрах хүрээ                      Математик Мэдээлэл Зүйн  ангийн багш мэргэжлийн 3 ангийн оюутнууд V улирал
·         Судлах цаг                Нийт-144 цаг Танхимд-64; лекц-32 сем-32 Бие даалт-80
·         Хичээлийн залгамж холбоо:
o   Босоо тэнхлэгээр
§  Сургалтын өмнөх:     Хэрэглээний программын сан, Мэдээллийн технологи, мэдээллийн үндэс
§  Сургалтын дараах:   Дадлага ажил, Интернэт программчлалын үндэс, Өгөгдлийн сангийн системийн үндэс
o   Хэвтээ тэнхлэгээр  Математик дидактик,  Объект хандлагт программчлалын үндэс
·         Хичээлийн зорилго   Мэдээлэл зүйн дидактикийн онолын үндэс, багшлах арга зүй,эзэмшисэн мэдлэг чадвараа сургуулийн бүх шатны суралцагсдад зааж сургах, суралцах үйл ажиллагааг удирдан чиглүүлэх өндөр ур чадвартай багш болох чадварыг төлөвшүүлэхэд оршино
·         Агуулгын хүрээ         Мэдээлэл зүйн дидактикийн онолын үндэс, хичээлийн хөтөлбөр боловсруулах, хичээлийг төлөвлөн зохион байгуулж явуулах, сургалтын арга, суралцагсдыг үнэлж дүгнэх арга зүйд суралцах мэдлэгийн хүрээнд
·         Оюутны эзэмших мэдлэг
o   Мэдээлэл зүйн боловсролын хөгжлийн чиг хандлага
o   Мэдээлэл зүйн суурь болон бүрэн дунд боловсролын стандартын онцлог бүтэц агуулга
o   Тэмдэглэгээ, бүдүүвч, тулгуур дохио, кодын тайлал
o   Сургалтын хөтөлбөрийн ангилал, бүтэц
o   Сургалтын идвэхтэй аргууд тэдгээрийн онцлог, давуу талууд
o   Үнэлгээний зарчим арга хэлбэр
o   Компьютерын үндсэн байгууламжуудын бүтэц, зохион байгуулалт ажиллах зарчим
·         Оюутны эзэмших чадвар
o   Мэргэжилийн үг хэллэг хэрэглэн учирлан үндэслэж тайлбарлан таниулах
o   Дидактик нэгжийг тогтоолцооны шинжилгээний зарчимаар томсгох
o   Стандартын нэр томьёоны агуулгыг ойлгох, хэрэглэх
o   Бүлэг сэдвийн, нэгж хичээлийн, ээлжит хичээлийг төлөвлөх, боловсруулах ээлжит хичээлийг цахим хичээлтэй хослуулан заах
o   Техник технологийн хөгжил дэвшилийг сургалтанд ашиглах чадвар
o   Хөтөлбөрт дүн шинжилгээ хийх сайжируулах чадвар
o   Хэрэглэгдэхүүн (цахим) боловсруулах, ашиглах
o   Нэгж болон бүлэг сэдвийн үнэлгээний шалгуур боловсруулах
o   Зорилгоо илрүүлж чадахуйц танин мэдэхүйн түвшин, цогц чадамжийн түвшинд тохирсон даалгавар боловсруулах
o   Компьютерын үндсэн байгууламжуудын холболтуудыг гүйцэтгэх
Компьютерыг сургалтанд бэлтгэх

No comments: