garchig

10/29/14

“Олонлог логикийн үндэс” хичээлийн стандарт

“Олонлог логикийн үндэс” хичээлийн стандарт

*      Мэргэжлийн индекс: D141500
*      Хичээлийн код: alge 234
*      Кредит: 2
*      Хамрах хүрээ: ММЗ-2
*      Судлах цаг: III улиралд     Лекц- 16
                     Семинар-32
                     Бие даалт-48
                     Нийт- 96 цаг
*      Хичээлийн  залгамж  холбоо:
·         Босоо тэнхлэгээр:
o   Сургалтын өмнөх: Ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлүүд
·         Сургалтын дараах: Математик анализ-2, Шугаман алгебр аналитик геометр-2, Элементар математик
·         Хэвтээ тэнхлэгээр: Математик анализ-1, Шугаман алгебр аналитик геометр-1
*      Хичээлийн зорилго: Математик сэтгэлгээ болон сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх    
                     математикийн анхан шатны тэмдгэлгээ, онолуудыг эзэмшүүлэх
*      Агуулгын хүрээ: Хэллэг хэллэгийн хэлбэр,  хэллэгийн үгүйсгэл, логик холбоосууд,
логик бодлого бодох арга, хэллэгийн логикийн хэрэглээ, олонлогийн тухай ухагдахуун, дэд олонлог, тэнцүү олонлог, олонлогийн үйлдэл
*      Оюутны эзэмших мэдлэг:
·         Хэллэг, хэллэгийн хэлбэр
·         Буюу холбоос буюу  дизьюнкц
·         Ба холбоос  буюу конъюнкц
·         Хэрэв.... бол... холбоос буюу импликац
·         Хэрэв ...л бол... холбоос буюу эквиваленц
·         Логик бодлого бодох аргууд
·         Олонлогийн тухай ухагдахуун
·         Дэд болон тэнцүү олонлог
·         Олонлог дээр хийх үйлдлүүд








*      Оюутны эзэмших чадвар:
Логикийн онол
·         Хэллэг, хэллэгийн хэлбэрийг ялгах
·         Дизъюнкцийн хэрэглээг танин мэдэж үнэний хүснэгтийг байгуулах
·         Конъюнкцийн хэрэглээг танин мэдэж үнэний хүснэгтийг байгуулах
·         Импликацийн хэрэглээг танин мэдэж үнэний хүснэгтийг байгуулах
·         Эквиваленцийн хэрэглээг танин мэдэж үнэний хүснэгтийг байгуулах
·         Хэллэгийн хэлбэрийг кванторлох
·         Холбоосуудын үнэний хүснэгтийг ашиглан  янз бүрийн хуулиудыг батлах
·         Логик бодлого бодох
Олонлогийн онол
·         Олонлогийн онолын ухагдахууныг танин мэдэх
·         Олонлогийг тодорхойлох
·         Олонлогийн нэгдэлийг тодорхойлох
·         Олонлогийг огтлолцолыг тодорхойлох
·         Олонлогийн гүйцээлтийг тодорхойлох
·         Хоёр олонлогийн шулуун үжвэрийг тодорхойлох
·         Нэгтгэн зайлуулах зарчим ашиглан бодлого бодох






No comments: